Үр дүнд суурилсан төлөвлөлт

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаагаар боловсруулж, төлөвлөнө:

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг

  • Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлого /30 жил/

  • Хөгжлийн зорилтот хөтөлбөр /10 жил/

Дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг

  • Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, үндэсний түвшин/

  • Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, орон нутгийн түвшин/

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, үндэсний түвшин/

  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, орон нутгийн түвшин/

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/

  • Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/

  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн хавсралт баримт бичиг/

Улс болон аймаг, нийслэлийн жилийн хөгжлийн төлөвлөгөө

  • Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв /1 жил/

Last updated