Илүү цаг
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
Албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно:
• Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх;
• Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;
• Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
• Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх.
Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцох ба жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
Төрийн албан хаагчийн цалинд нэмэгдэл хөлс хамаарна. Нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Төрийн албан хаагчийг илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр, ёслолын өдрөөр болон шөнийн цагаар ажиллуулах тохиолдолд нэмэгдэл цалин хөлс олгоно.