Төлөвлөгөөний биелэлт, үнэлгээ
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга байх зарчмыг баримтална.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.
Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын дагуу үнэлнэ.
Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.
Албан хаагч ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч шагнаж урамшуулалд хамрагдах, нэмэгдэл урамшуулал авах, гадаад дотоод сургалтанд хамрагдах, албан тушаал ахих боломжийг эдэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг тусгана.
Албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан аргачлалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлах бөгөөд төрийн албан хаагчид энэхүү журам, аргачлалыг гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үнэлүүлэх харилцаанд мөрдөнө.