Буцалтгүй тусламж
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Last updated
• Албан хаагч, түүний эхнэр, нөхөр болон төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, ажилтны төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү болон шууд асрамжинд нь байдаг хадам эцэг, эх нарын аль нэг нас барсан тохиолдолд байгууллагаас нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
• Албан хаагч өөрөө эсхүл түүний гэр бүлийн гишүүн 1 сар болон түүнээс дээш хугацаагаар өвчилж, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж;
• Байгууллагын ахмадын хороонд харъяалагдах ахмад настан / түүний эхнэр, нөхөр/ нас барсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж;
• Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.
• Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно.
• Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
Хүснэгт 13. Засгийн Газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журмын хураангуй
Төрийн тусгай албан хаагч
60 сарын буцалтгүй тусламж олгоно Түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно.
Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар заасан бол төрийн албан хаагчийн ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй. Хугацаа хамаарахгүй
Цэргийн албан хаагч
/төрийн тусгай/
Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас амь насаа алдвал 10 жилийн, мөн албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараах хүндрэл, ердийн өвчний улмаас амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно.
Дунджаар 36-120 сарын буцалтгүй тусламж нэг удаа олгоно.
Тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно. Хугацаа хамаарахгүй
Төрийн тусгай албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 18 сар дунджаас ихгүй олгоно.
Цэрэг, цагдаагийн албанд 20-25 жил 36 сар, 10-аас доошгүй жил 18 сараар, АТГ 10-аас доошгүй жил ажиллах бол 36 сар.
Төрийн үйлчилгээний албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 12 сар дунджаас ихгүй олгоно.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт 10-аас 25 жил ажилласан бол 36 сарын, ЭШБ 25-аас дээш жил ажиллахад 12 сар.
• Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ журамд заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
• “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна.
Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хүрээнд зохицуулах ба Засгийн газрын тогтоолоор нарийвчилан тогтооно.