МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Өөрийн үндсэн ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа ажилтан нь байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болно.
Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.
Давхар ажил хийдэг эсэхээс үл хамааран бүх албан хаагчид өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл давхар ажил хийх нь үндсэн ажлаа хангалтгүй хийх үндэслэл болохгүй.