Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.
Монгол Улсын төрийн албан хаагч бүр хуулийн энэ заалтыг албан үүргээ гүйцэтгэхдээ цаг ямагт санан, чанд мөрдөн ажиллах учиртай.
УДИРТГАЛ
Төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээг иргэдэд үр нөлөөтэй хүргэх чадвар бүхий, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэх алхам 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үеэс эхлэлтэй ба Төрийн албаны тухай анхны хуулийг 1994 онд баталснаар төрийн албаны боловсон хүчний бодлого, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын суурь тавигдсан.
Дэлхий нийтийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшлийн хурдац, засаглал хоорондын бодлогын залгамж халааг хадгалах зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулан төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг өөрчлөх, шинэ түвшинд хүргэх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд үзэл баримтлалын хувьд албан тушаалын тодорхойлолтод үндэслэн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар төрийн албанд томилогдох, албан хаагчийн ажлын гүйцэтгэлээр үнэлэх, чадахуйн зарчимд үндэслэн шатлан дэвшүүлэх зэрэг эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгосон.
Монголчуудын төрт ёсны олон зуун жилийн уламжлалт соёлыг өнөө цаг үед үргэлжлүүлэхээр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, хуульд захирагддаг, ёс зүйтэй, мэргэшсэн, чин сэтгэлт төрийн албан хаагч нь төрийн албаны нэр хүндийн баталгаа, төрийн дархлааны үндэс юм.
Монгол улс газар нутаг, хил хязгаарын хувьд Орос, Хятад хоёр том гүрэнтэй хиллэн, гадаад худалдаа, бараа эргэлт, тээвэр ложистикийн хамааралтай байдаг. Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй гэнэтийн сорилт, хүндрэлийг даван туулахад төрийн албан хаагчдаас өөрчлөлтийг удирдах, даван туулах, төсөв, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх, хөтөлбөр, төсөл, гэрээ, эрсдэлийн удирдлагын болон дижитал ур чадвараа хөгжүүлэх, асуудлыг ойлгох чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байдаг. Одоогийн болон ирээдүйн нөхцөл байдал хувь хүний түвшингээс гадна байгууллага, төрийн алба бүхлээрээ суралцахыг шаардах тул төрийн албан хаагчдыг тасралтгүй хөгжүүлэх, сургах үйл явц нь чухал ач холбогдолтой юм.
Төрийн албаны шалгалт өгч, сонгон шалгаруулалтаар төрийн албанд шинээр томилогдсон болон одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа олон мянган албан хаагчид төрийн албаны гарааны цэг дээрээс ямар хугацаанд, албан тушаалын аль ангилал, зэрэгт шатлан дэвшиж ажиллахаа төлөвлөх, ирээдүйн ажил, амьдралын зорилгоо тодорхойлоход нь нэгдсэн гарын авлага, эмхэтгэл шаардлагатай байна.
Төрт ёсонд төрийн албан хаагчийг төрийн түшмэл гэж нэрлэдэг байсан түүхийг санан, Монгол төрийн залгамж чанарыг бүх цаг үед тасралтгүй үргэлжлүүлэх, төрийн түшмэлийг бэлтгэх “хар хайрцагны бодлого”- ын хэлхээг холбон, түшмэл хүний алсын хараа, уужим ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм соёл хэмээх таван эрдмийн шинжийг бүрдүүлсэн түшмэд дээр төрийн алба бэхжин, төр улс бадран тогтоход зориулан энэхүү гарын авлагыг боловсрууллаа.
Энэхүү гарын авлагад багтсан мэдээллүүд нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан эх сурвалжуудаас бүрдсэн болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх;
Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
Хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
Албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх;
Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа улс төрийн эвсэл, хөдөлгөөн, намын нөлөөллөөс ангид байх;
Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөх;
Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх;
Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;
Албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол болон хүрээлэн байгаа орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх;
Багаар ажиллах, суралцах, шинэ санаачилгыг дэмжих, хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;
Энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны үр дүнг үнэлэхийг харьяалах дээд шатны удирдах ажилтнаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;
Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих;
Хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, холбогдох баримт бичигтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;
Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;
Багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх;
Хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалын ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
Төрийн албанаас чөлөөлөгдөх;
Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах;
Хууль тогтоомжид заасан бусад эрх.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;
Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;
Хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх;
Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
Холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх;
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;
Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх;
Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;
Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх;
Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо дараах тангарагийг өргөж баталгаажуулна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа:
Хүснэгт 1. Төрийн өндөр албан тушаалтны зэрэглэл
Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл: “ТЗ-1”-ээс “ТЗ-10”.
Хүснэгт 2. Яам, агентлаг дахь төрийн захиргааны албан тушаал
Хүснэгт 3. Орон нутгийн төрийн байгууллагын төрийн захиргааны албан тушаал
Хүснэгт 4. Төрийн албан тушаалын ангилал ба хамаарах албан тушаал
Монгол Улсын төрийн алба
Албан тушаал ахин дэвших (карьер төлөвлөлт)
Дагаж мөрдөх хууль тогтоомж
Монгол Улсын хөгжлийн бодлогын нэгдсэн удирдлага
Гүйцэтгэлийн удирдлага, үнэлгээ
Шилжилт, хөдөлгөөн
Ажлаас гарах, чөлөөлөгдөх
Цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал
Нийгмийн баталгаа
1
Монгол Улсын Ерөнхийлөгч
ТӨ - I
2
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд
ТӨ - II
3
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Шадар сайд
ТӨ - III
4
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд
ТӨ - IV
Төрийн захиргааны албан тушаал:
“төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаал хамаарна”
↘ Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажлын алба, бүх шатны шүүхийн Тамгын газар, шүүхийн захиргааны бусад байгууллага, прокурорын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
↘ Яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны удирдах, гүйцэтгэх албан тушаал;
↘ Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал;
↘ Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал г.м
Төрийн тусгай албан тушаал:
“Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал хамаарна”
↘ Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
↘ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
↘ Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал;
↘ Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан г.м
Төрийн улс төрийн албан тушаал:
“Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарна”
↘ Монгол Улсын Ерөнхийлөгч;
↘ Монгол Улсын Их Хурлын дарга;
↘ Монгол Улсын Ерөнхий сайд;
↘ Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;
↘ Монгол Улсын Засгийн газрын гишүүн;
↘ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
↘ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд;
↘ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх;
↘ Бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер;
↘ Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал г.м
Төрийн үйлчилгээний албан тушаал:
“Төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал хамаарна”
↘ Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;
↘ Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;
↘ Яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагч Та Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг нийтийн албан тушаалд шинээр томилогдсон болон шинэчлэн гаргах шаардлага үүссэн, хөрөнгө орлогын мэдүүлэгт их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд гаргана.
Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж, холбогдох хуульд заасан байгууллага, албан тушаалтанд өгнө.
Мэдүүлэг гаргагч нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд, албан тушаалын тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт өөрчлөлт орсоны улмаас шилжин, сэлгэн, түр орлон гүйцэтгэгч, туршилтын хугацаагаар томилогдож байгаа этгээд meduuleg.iaac.mn цахим хуудсанд хандан гаргана.
Байгууллагын томилох эрх бүхий удирдах албан тушаалтнаас ХАСУМ-ийг холбогдох материал /ТАХ-ийн анкет, батлагдсан ажлын байрны тодорхойлолт/-ын хамт албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлаар дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн байгууллагын удирдлага буюу томилох эрх бүхий албан тушаалтан нь хуульд нийцүүлэн томилгоо хийнэ.
Мэдүүлэг гаргагч нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох зүйл:
Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;
Албаны эрх мэдлээ хэтрүүлэх;
Хуульд нийцээгүй шийдвэр гаргах;
Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;
Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;
Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;
Ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
Албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.5, 4.1.6-д заасан хэлбэрээр иргэнийг ялгаварлан гадуурхах;
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;
Төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах;
Төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;
Хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах;
Нийтийн сонсголыг зохион байгуулах болон сонсголд оролцох журмыг зөрчих;
Хууль тогтоомжид заасан бусад.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагч нь төрийн албанд орохдоо өргөсөн тангараа биелүүлж, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж, гүйцэтгэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан үр дүнг хангахад чиглүүлнэ.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан цэгцэлж, нэгдсэн зорилгод чиглүүлэн, бодлого төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулан хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлан мөрдөж байна.
Байгууллагын болон төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүх шатанд уялдуулж, улсын хөгжлийн зорилго, зорилтод үр дүнг хангахад бүрэн чиглүүлнэ.
Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үнэлгээ нь үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын хүрээнд тодорхойлогдоно.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн зорилго нь төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэхэд оршино.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
Уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.
1. Ерөнхий шалгалт
2. Тусгай шалгалт
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
“Мерит буюу чадахуйн зарчим “ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан шийдвэр гаргахыг хэлнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно.
• Нийт нэмэгдлийн хэмжээ нь цалингийн хэмжээ, цалингийн доод хэмжээний 100 хувиас хэтрэхгүй байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.
1. Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч;
2. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд;
3. Ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан.
Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан жил буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаагаар боловсруулж, төлөвлөнө:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлого /30 жил/
Хөгжлийн зорилтот хөтөлбөр /10 жил/
Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, үндэсний түвшин/
Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, орон нутгийн түвшин/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, үндэсний түвшин/
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, орон нутгийн түвшин/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн хавсралт баримт бичиг/
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв /1 жил/
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагчийн тасралтгүй сурч хөгжих нөхцлийг төр хариуцан хэрэгжүүлнэ. Төр ажлын байрны, дотоодын болон гадаадын сургалтуудад албан хаагчдыг сургах, шаардлагатай зардлыг хариуцна.
Албан тушаалын ажлын байрны сургалт: Иргэнийг төрийн албан тушаалд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтад хамруулна.
Мэргэшүүлэх багц сургалт: Төрийн албан хаагч шатлан дэвших зарчмын дагуу албан тушаал дэвшихдээ мэргэшүүлэх багц сургалтад сурч төгссөн байна.
Сургалт, хөгжил
Төрийн албан хаагч жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд мэдлэг боловсролоо дээшүүлүүлэх зорилтын хүрээнд сургалтад хамрагдах, суралцах зорилтыг дэвшүүлэн, хэрэгжилтийг хангана.
Төрийн албан хаагч төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтой.
Гадаад сургалт: Төрийн албан хаагч Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Австрали Улсын Засгийн газруудын буцалтгүй тусламж болон санхүүжилтээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой.
Тэргүүн түшмэл
Эрхэлсэн түшмэл
Ахлах түшмэл
Дэс түшмэл
Туслах түшмэл
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна. Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:
Ерөнхий болон тусгай шалгалтыг Төрийн албаны төв байгууллага зохион байгуулна. Төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхнө.
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө.
Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхнө.
Төрийн албанд ажилласан жил
Өмнөх ангиллын албан тушаалд ажилласан жил
Мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдсан байх
Төрийн албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг олгоно.
Төрийн албан хаагчид хот орчмын нутаг дэвсгэрт ажиллахдаа төрийн албан хаагчдын нийтлэг нийгмийн баталгаагаар хангагдах ба хот орчим ажилласны тусгайлсан нэмэгдэл авахгүй.
Зэрэг дэвийг дараах албан тушаалтан олгоно:
Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.
Тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг албан тушаалын тодорхойлолт гэнэ.
Ажилтан нь ажлын байрны тодорхойлолтыг анхааралтай уншиж судлах ба удирдлагаас өгч болзошгүй тушаал шийдвэр, үүрэг даалгавар нэг бүрчлэн тус тодорхойлолтод тусгадаггүйг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Ажлын шаардлагыг харгалзан удирдлагын зүгээс албан хаагчид НЭМЭЛТ ҮҮРЭГ, ДААЛГАВАР өгч болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Үр дүнд суурилсан төсөвлөлт нь санхүүгийн болон санхүүгийн бус нөөцийн хуваарилалт, түүнээс хүлээгдэж буй үр дүнгийн хоорондын хамаарал дээр үндэслэн нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, үр дүнтэй зарцуулалтад анхаарал хандуулж, бүх нөөцийг босоо болон хөндлөн чиглэлд хамтрагч талуудын оролцоог бүрэн хангасан байдлаар нэгтгэн төсөвлөх үйл явц юм.
Үр дүнд суурилсан төсвийг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь хөтөлбөрт суурилсан төсөвлөлт бөгөөд хөгжлийн бодлогыг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. “Хөтөлбөр” гэдэг нь тодорхой нэг үр дүнд хүрэх эсвэл тодорхой зорилтот бүлгийн асуудлыг шийдэхээр тодорхой агуулга, зорилгод чиглэн нэгтгэгдсэн “гарц-үйл ажиллагаа-арга хэмжээ”-ний багц юм.
“Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон, “Аймаг, нийслэл хотын жилийн хөгжлийн төлөвлөгөө” -нд тусгагдсан хөтөлбөрийн үр дүн болон хөтөлбөрийн гарц нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг боловсруулах үндсэн суурь нь болох Төсвийн тухай хуулийн дагуу хавсралтаар батлагдана.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
“Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ. Төрийн албан хаагчид нь Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар, өнцөг булан бүрээр хязгаарлагдахгүй хилийн чанадад амьдарч буй ард түмнийхээ амьдралыг илүү сайхан, баяр жаргалтай, элбэг хангалуун болгоход чиглэсэн төрийн бодлого боловсруулах, төлөвлөх, өөрчлөх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэргээр төрийн үйл хэргийг бүх түвшинд тасралтгүй явуулахын төлөө цаг нартай уралдан чин үнэнчээр зүтгэх үүрэг хүлээсэн байдаг.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Ажлын цаг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.
☑ Албан тушаалын тодорхойлолт;
☑ Төрийн албан хаагчийн анкет /Анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ. Байгууллага, албан тушаалын нэрийг товчлохгүй, дэлгэрэнгүйгээр нь бичих бөгөөд анкетын эцэст түүнд орсон мэдээлэл үнэн зөв болохыг баталж, гарын үсгээ зурж, огноог бичсэн байна/;
☑ Хувь хүний намтар;
☑ Бүтээлийн жагсаалт;
☑ Ажил байдлын тодорхойлолт;
☑ Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг /Төрийн албаны шалгалтад орж тэнцсэнг нотлох баримт бичиг, “Төрийн албан хаагчийн тангараг”-ийн хуудас;
☑ Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээний хуулбар;
☑ Хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Нийгмийн даатгалын лавлагааны хуулбар;
• Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (1990.06.03-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй);
• Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас;
• Хуульд заасан журмын дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн талаарх Авлигатай тэмцэх газрын дүгнэлт;
• Тооцооны (тойрох) хуудас;
• Төрийн албанд орох, шилжих, дэвших, суралцах, нийгмийн баталгааг хангуулах, албанаас чөлөөлөгдөх болон халагдсан зэрэг асуудлаар төрийн албан хаагчаас гаргасан санал, өргөдөл, хүсэлт, тайлбар;
• Цээж зураг (4х6 см) /Төрийн албан хаагчийн анкетад нааснаас гадна 4Х6 хэмжээтэй 2 хувь цээж зургийг хувийн хэрэгт хадгална.
• Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг илтгэх хуудас
Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.
Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулагдаж батлагдсан төрийн албаны стандартыг төрийн албан хаагч үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллана.
• Монгол хэлний зөв бичих дүрэм, стандартад заасан шаардлагын дагуу хөтлөх;
• Хугацаанд нь шийдвэрлэх, тайлагнах;
• Өөрийн зохион бүрдүүлж, шийдвэрлэгдсэн баримт бичигт стандартад заасны дагуу “боловсруулсан, хянасан” тэмдэглэлийг хийж, албан хэрэг бүрдүүлэх;
• Баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй нөхцөлд хадгалах;
• Өөрт хамаарах баримт бичгийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, төрийн болон албаны нууцыг хадгалах;
• Баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлж, албан хэрэг бүрдүүлэн байгууллагын архивд шилжүүлэхэд бэлтгэнэ.
Хөтөлбөрийн тухай
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгждэг КОЙКА-гийн тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хөгжиж буй 90 улс орны төрийн албанд ажиллаж буй залуу шилдэг албан хаагчдыг сонгон шалгаруулж, БНСУ- ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг олгоход чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр юм.
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд дэлхийн хөгжиж буй улс орны залуу төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэдэг. Тус хөтөлбөрөөр магистр, докторын боловсролын зэргийг олгох ба хичээлүүд англи хэл дээр явагддаг.
Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали Улстай хамтын ажиллагаатай хөгжиж буй улс орнуудын залуу хүний нөөцийг чадавхжуулахад чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд магистр, докторын боловсролын зэрэг олгодог.
Эхлэх хугацаа
Жил бүрийн 1 болон 2 сард тэтгэлэгт хөтөлбөрийн зар гарч, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авдаг.
Жил бүрийн 11 сард тэтгэлэгт хөтөлбөрийн зар гарч, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авдаг.
Жил бүрийн 02 сард тэтгэлэгт хөтөлбөрийн зар гарч, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авдаг.
Тэтгэлэгийн хэмжээ
100% буюу сургалтын төлбөр, ирж очих онгоцны тийз, дотуур байрны зардлыг цаад тал нь хариуцна.
100% буюу сургалтын төлбөр, ирж очих онгоцны тийз, дотуур байрны зардлыг цаад тал нь хариуцна.
100% буюу сургалтын төлбөр, ирж очих онгоцны тийз, дотуур байрны зардлыг цаад тал нь хариуцна.
Стипенд
Сар тутам стипенд олгоно.
Сар тутам стипенд олгоно.
Сар тутам стипенд олгоно.
Тавигдах үндсэн шаардлага
Бакалаврын боловсролын зэрэгтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй байх
Бакалаврын боловсролын зэрэгтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй байх
Бакалаврын боловсролын зэрэгтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй байх буюу IELTS-ийн хамгийн багадаа (6.0), эсхүл IBT TOEFL-ийн хамгийн багадаа (84) оноотой байх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг
Дэлгэрэнгүйг: https://www. koicascholarship. com/koicascholarship- detailsand- applicationprocess/ Фэйсбүүк хаяг: KOICA Mongolia office
Дэлгэрэнгүйг: https://jds-scholarship.org/aboutjds/index.html Фэйсбүүк хаяг: JDS Mongolia
Дэлгэрэнгүйг: https://www.dfat.gov.au/people-topeople/australiaawards Фэйсбүүк хаяг: Australia Awards Mongolia - Scholarships Program - AAM
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн албан хаагчийн харьяалагдах төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтод үр дүнг хангахад шууд чиглэгдсэн байна.
Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна.
Албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно. Албан тушаалын тодорхойлолт нь төрийн албан хаагч тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хариуцах үндэслэл болно.
Дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
«гүйцэтгэлийн төлөвлөгөө» гэж энэ журамд заасны дагуу баталгаажуулсан, албан хаагчаас нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;
«гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ» гэж албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, байгууллага, нэгжийн зорилго, зорилтын хүрээнд түүний эрхлэх ажил үүрэг, хийж гүйцэтгэх арга хэмжээг;
«шалгуур үзүүлэлт» гэж албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд биелсэн эсэхийг хэмжихээр заасан тоон болон чанарын үзүүлэлтийг;
«хүрэх түвшин» гэж албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаа дуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;
«цахим систем» гэж албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулах, гүйцэтгэлийн үнэлгээг бүртгэх нэгдсэн цахим системийг.
Албан хаагч төлөвлөгөөг Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, загварын дагуу боловсруулж, тухайн жилийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор цахим системд илгээнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүрэгт босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг үндэслэн өөрийн харьяалах төсвийн шууд захирагч хянан тухайн жилийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим системд баталгаажуулна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно:
• Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх;
• Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;
• Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
• Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх.
Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцох ба жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
Төрийн албан хаагчийн цалинд нэмэгдэл хөлс хамаарна. Нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Төрийн албан хаагчийг илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр, ёслолын өдрөөр болон шөнийн цагаар ажиллуулах тохиолдолд нэмэгдэл цалин хөлс олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн болон албаны нууц, түүнийг хамгаалах тухай хуулиас:
Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
“Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Төрийн болон албаны нууц тээгч” гэж төрийн болон албаны нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;
“Мэдээллийг нууцлах” гэж төрийн болон албаны нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, эсхүл тараахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;
“Нууцын зэрэглэл” гэж төрийн болон албаны нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;
“Төрийн болон албаны нууцтай танилцах эрх” гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хэлнэ.
Нууцын зэрэглэл
Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараах зэрэглэлтэй байна:
Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.
Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл
Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.
Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Өвчин, хүнд гарз хохирол, гэр бүлийн тэмдэглэлт үйл явдал зэрэг ажилтан болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал тохиолдоход харъяалагдах байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан зохицуулалтыг удирдлага болгон чөлөө олгоно.
Нярай хүүхэд үрчлэн авах, хүүхэд асрах, хүүхэд хөхүүлэх тохиолдолд Хөдөлмөрийн хуульд заасан зохицуулалтын дагуу чөлөө олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчид жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид мөнгөн урамшуулал олгож болно.
Албан хаагчийн ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байх ба албан хаагч өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан хаагчид түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгоно.
Ажил мэргэжлийн онцлогыг харгалзан нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагчийн амралтын цаг хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа иргэдтэй адил байна.
• Дараалсан ажлын хоёр өдөр хоорондын тасралтгүй амралт;
• Долоо хоног бүрийн амралт;
• Нийтээр амрах баярын өдөр;
• Ээлжийн амралт.
Долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт нийтээр амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амарна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Ээлжийн амралттай;
• Захиргааны чөлөөтэй;
• Жирэмсний болон амаржсаны дараах амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй;
• Тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 1 жил дутуу.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ.
• Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдолд тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан түр орлон гүйцэтгэх албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ. Шийдвэрт түр орлох хугацааг тодорхой заасан байна.
• Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага нь хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ, боловсон хүчний удирдлагын төлөвлөгөөг хооронд нь системчлэн уялдуулан, бүх шатанд стратегийн гүйцэтгэлийн удирдлагыг бий болгож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмждэг удирдлагын болон төлөвлөлтийн цогц тогтолцоо юм.
Хөгжлийн нэгдсэн төлөвлөлт. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг босоо болон хөндлөн чиглэлд системтэйгээр нэгтгэсэн, үр дүн, нөлөөлөл дээр төвлөрнө.
Үр дүнд суурилсан төсөвлөлт. Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийг бодитой болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хуваарилах төсөв, санхүүгийн удирдлагын системийг ашиглана.
Боловсон хүчний гүйцэтгэлийн систем. Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг бодит үр дүнгийн гүйцэтгэлтэй системтэйгээр уялдуулна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ. Үр дүнгийн гүйцэтгэлийн хэрэгжилтэд бүх шатанд системтэйгээр мониторинг хийж, алдааг засах, суралцах эргэх холбоо бүхий процессоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Удирдлагын мэдээллийн систем. Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад нэгдсэн цахим системийг ашиглана.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагчид дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:
• Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
• Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
• Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;
• Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах.
Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.
Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.
Төрийн албан хаагч дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээж болно:
• Хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх;
• Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
• Сануулах;
• Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах;
• Төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах;
• Хуульд заасан бусад.
Сахилгын шйитгэлийг заавал дэс дарааллан хэрэглэх шаардлагагүй.
Албан тушаал бууруулах.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
• Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
• Монгол Улсын харьяатаас гарсан;
• Төрийн албаны тухай хуульд заасан бусад үндэслэл.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ.
Цалинг сард хоёр хувааж олгоно. Цалинг олгох товлосон өдөр нь амралтын буюу нийтээр амрах баярын өдөр таарсан тохиолдолд товлосон өдрөөс өмнөх ажлын өдөр цалинг олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;
• 6 сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;
• Цэргийн жинхэнэ алба хаах болсон;
• Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн байгууллагад төрийн албан хаагчаар томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой бүх төрлийн баримт бичгийг хүлээн авах, хүлээлгэн өгнө. Үүнд:
• Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө;
• Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө;
• Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, тогтоол шийдвэрийн биелэлтүүд;
• Төлөвлөгөө, тайлан, биелэлттэй холбоотой хйиж хэрэгжүүлсэн ажлын цахим суурьтай файлууд;
• Албаны компьютер дээр хадгалсан цахим суурьтай файлууд;
• Төрийн албанд ажиллаж байсан хугацааны бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл, бусад баримтууд.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Өөрийн үндсэн ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа ажилтан нь байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болно.
Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.
Давхар ажил хийдэг эсэхээс үл хамааран бүх албан хаагчид өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл давхар ажил хийх нь үндсэн ажлаа хангалтгүй хийх үндэслэл болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хүснэгт 13. Засгийн Газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журмын хураангуй
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хүснэгт 5. Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл (Жишээ).
Хүснэгт 6. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журмын 2 дугаар хавсралтын хураангуй
Хүснэгт 7. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журмын 4, 5, 7, 8 дугаар хавсралтын хураангуй
Докторын зэргийн нэмэгдэл
Хүснэгт 8. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журмын 3 дугаар хавсралтын хураангуй
Орон нутгийн нэмэгдэл
Хүснэгт 9. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор б атлагдсан Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журмын 6 дугаар хавсралтын хураангуй
Зэрэг дэвийн нэмэгдэл
Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна. Эдгээр зэрэг дэвээс хамаарч харилцан ялгаатай нэмэгдэл олгогдоно.
Хүснэгт 10. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл (Хувиар)
Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг тухайн албан хаагчийн албан тушаалын цалингаас доор дурдсан хувиар тооцож, сар тутам олгоно.
Жишээ нь: Төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын 4 дүгээр зэрэглэл дэх албан тушаалтан зэрэг дэвийн нэмэгдлийг зэргээс хамааран 26-32 хувиар тооцон авах боломжтой.
Үндсэн цалин 1,974,000 төгрөг байх тохиолдолд:
Тэргүүн зэрэг-32%: 631,680 төгрөг
Дэд зэрэг- 30%: 592,200 төгрөг
Гутгаар зэрэг-28%: 552,720 төгрөг
Дөтгөөр зэрэг-26%: 513,240 төгрөг
Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, түүний эрхэлсэн албан тушаал, ажлын үр дүнтэй холбогдсон мэдээллийг агуулна.
Төрийн албан хаагчид хувийн хэргийг төрийн албаны хүний нөөцийн цахим систем дээр мэдээлэл нягтлах, шинэчлэх хүсэлт гаргах хэлбэрээр хөтөлнө.
Хувийн хэрэгт бүрдүүлсэн мэдээлэл нь төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, шатлан дэвшүүлэх, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар эрх бүхий этгээд шийдвэр гаргахад тулгуурлах үндэслэл, эх сурвалж болно.
Албан хаагч нь хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны зөвшөөрлийг үндэслэн өөрийн хувийн хэрэгтэй танилцаж болно.
Хувийн хэрэг нь дараах үндсэн баримт бичгээс бүрдэнэ:
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Архив, бичиг хэрэг хөтлөлтийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-г баримтлана.
Анхаарах зүйлс:
Хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх журмын дагуу зохицуулна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
«хяналт-шинжилгээ» гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилго, зорилт, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;
«үнэлгээ» гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;
«үр дүнд суурилсан явцын үнэлгээ» гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
«үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ» гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг.
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга байх зарчмыг баримтална.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.
Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын дагуу үнэлнэ.
Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.
Албан хаагч ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч шагнаж урамшуулалд хамрагдах, нэмэгдэл урамшуулал авах, гадаад дотоод сургалтанд хамрагдах, албан тушаал ахих боломжийг эдэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг тусгана.
Албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан аргачлалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлах бөгөөд төрийн албан хаагчид энэхүү журам, аргачлалыг гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үнэлүүлэх харилцаанд мөрдөнө.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.
Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.
Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцолгүйгээр дараах тохиолдолд шилжүүлэн ажиллуулахыг хориглоно:
Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар сэлгэж ажиллуулж болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.
Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулж болохгүй.
Төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага, туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор өөр албан тушаалд сэлгэн ажиллуулна.
Сэлгэн ажиллуулахдаа тухайн албан хаагчийн мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлага, ажлын үр дүн, ашиг сонирхол болон бусад нөхцөлийг харгалзан үзнэ.
Сэлгэн ажиллуулах албан хаагчийг анх илгээсэн байгууллага болон сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хооронд гэрээ байгуулна.
Гэрээнд тухайн албан хаагчийн ажиллах хугацаа, хариуцан гүйцэтгэх ажлын чиг үүрэг, ажиллах хугацааны цалин хөлс, орон байрны болон бусад зардал, хүлээх хариуцлага, ажлын эцсийн үр дүнг үнэлж дүгнэх зэрэг асуудлыг тодорхой тусгах бөгөөд гэрээнд төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч гарын үсэг зурж баталгаажуулна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална:
Дээрх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч халагдсан тохиолдолд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэхгүй болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:
Дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.
Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам
Докторын зэрэг, профессор цолны нэмэгдлийг эрдмийн зэрэг, цолоос хамааран олгоно.
5-20 хувь
Хугацаа хамаарахгүй
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам 6 дугаар хавсралт
Орон нутагт: 40 хүртэл хувь
Алслагдсан дүүрэгт: 20 хүртэл хувь
Хугацаа хамаарахгүй
Тэргүүн түшмэл
48
46
44
42
Эрхэлсэн түшмэл
40
38
36
34
Ахлах түшмэл
32
30
28
26
Дэс түшмэл
24
22
20
18
Туслах түшмэл
16
14
12
10
• Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;
• Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс;
• Тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;
• Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ.
• Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
1
1,974,000
-
-
-
2
1,974,000
1
19,740
1,993,740
3
1,974,000
2
39,480
2,013,480
18
1,974,000
17
335,580
2,309,580
19
1,974,000
18
355,320
2,329,320
Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам
2 дугаар хавсралт
Илүү цагаар, амралтын өдрөөр, шөнийн цагаар, ээлжийн амралтаар, нийтээр амрах баярын өдөр ажиллах
5-10 хувь
Ажлын цагийн 10 хувь
Хугацаа хамаарахгүй
1,974,0Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам.
4 дүгээр хавсралт
Удирдах, гүйцэтгэх, туслах албан хаагч байна
10-25 хувь
Хугацаа хамаарахгүй
Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам.
5 дугаар хавсралт
Мэргэшлийн зэргийн 1-3 дугаар зэрэг авсан тохиолдолд олгох
10-20 хувь
Хугацаа хамаарахгүй
Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам.
7дугаар хавсралт
Хөдөлмөрийн хортой, сүрьеэ, амбултори, рентген нөхцөлд ажиллах
10 ба 30 хувь
Хугацаа хамаарахгүй
Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам.
8 дугаар хавсралт
Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүн асрах
20 хувь
Хугацаа хамаарахгүй
• Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
• Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
• Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
• Өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
• Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшихээр болсон.
• Албан хаагч, түүний эхнэр, нөхөр болон төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, ажилтны төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү болон шууд асрамжинд нь байдаг хадам эцэг, эх нарын аль нэг нас барсан тохиолдолд байгууллагаас нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;
• Албан хаагч өөрөө эсхүл түүний гэр бүлийн гишүүн 1 сар болон түүнээс дээш хугацаагаар өвчилж, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж;
• Байгууллагын ахмадын хороонд харъяалагдах ахмад настан / түүний эхнэр, нөхөр/ нас барсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж;
• Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна.
• Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно.
• Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
Төрийн тусгай албан хаагч
60 сарын буцалтгүй тусламж олгоно Түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно.
Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар заасан бол төрийн албан хаагчийн ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд буцалтгүй тусламжийг давхардуулан олгохгүй. Хугацаа хамаарахгүй
Цэргийн албан хаагч
/төрийн тусгай/
Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас амь насаа алдвал 10 жилийн, мөн албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын шалтгаанаар амь насаа алдвал 5 жилийн, мөн албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, тарилгын дараах хүндрэл, ердийн өвчний улмаас амь насаа алдвал 3 жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно.
Дунджаар 36-120 сарын буцалтгүй тусламж нэг удаа олгоно.
Тухайн албан хаагчийн сарын цалин хөлсний дунджаар, хэрэв байлдагч, түрүүч, цэргийн үүрэгтэн амь насаа алдсан бол ахлагчийн сарын цалин хөлсний дунджаар тооцож тэдний ар гэрт нэг удаа олгоно. Хугацаа хамаарахгүй
Төрийн тусгай албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 18 сар дунджаас ихгүй олгоно.
Цэрэг, цагдаагийн албанд 20-25 жил 36 сар, 10-аас доошгүй жил 18 сараар, АТГ 10-аас доошгүй жил ажиллах бол 36 сар.
Төрийн үйлчилгээний албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 12 сар дунджаас ихгүй олгоно.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт 10-аас 25 жил ажилласан бол 36 сарын, ЭШБ 25-аас дээш жил ажиллахад 12 сар.
• Төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэний амь насанд урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан хохирол учруулсан бол энэ журамд заасан буцалтгүй тусламжийг түүний ар гэрт мөн адил олгоно.
• “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна.
Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн чадварлаг, ил тод, үр нөлөөтэй, ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ.
Албан хаагчийн ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтооно.
Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл. Жил бүр төрийн албан хаагчийн үндсэн цалингийн 1 хувиар нэмэгдүүлнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:
Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй.
Дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй болно.
Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;
Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;
Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;
Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.
Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хүрээнд зохицуулах ба Засгийн газрын тогтоолоор нарийвчилан тогтооно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална. Үүнд:
Ард түмэнд үйлчлэх
Төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах
Мэргэшсэн, тогтвортой байх
Ил тод байх
Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх
Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах
Захирах, захирагдах ёсыг баримтлах
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хүснэгт 12. Засгийн Газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын хураангуй
Төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж тооцохдоо үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно. 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй олгоно.
Төрийн улс төрийн албан тушаал
12 сарын дунджаас ихгүй олгоно.
Төрийн албанд 25-аас дээш жил ажилласан байх
Төрийн захиргааны албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 12 сар дунджаас ихгүй олгоно.
Төрийн албанд 25 жил 36 сар, мөн байгаль хамгаалагч төрд 25 жил түүнээс сүүлийн 10 жил байгаль хамгаалалд ажилласан бол 12 сар.
Төрийн тусгай албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 18 сар дунджаас ихгүй олгоно.
Цэрэг, цагдаагийн албанд 20-25 жил 36 сар, 10-аас доошгүй жил 18 сараар, АТГ 10-аас доошгүй жил ажиллах бол 36 сар.
Төрийн үйлчилгээний албан тушаал
36 сарын дунджаас ихгүй олгоно. 12 сар дунджаас ихгүй олгоно.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт 10-аас 25 жил ажилласан бол 36 сарын, ЭШБ 25-аас дээш жил ажиллахад 12 сар.
• Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацааг тооцож тодорхойлно.
• Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтыг үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон лавлагаа эсхүл төрийн албанд ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
• ТАХ- йн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;
• 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа;
• Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа;
• Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан 1996 оны 8 сарын 1-2008 оны 5 сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа;
• Төрийн албанд ажиллаж байхдаа зургаан сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа
• Жирэмсний болон амаржсаны амралттай, хуулийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;
• Төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;
• Төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
• Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон хугацаа;
• Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151-р тогтоол);
• Хугацаат цэргийн алба хаасан хугацаа; (Засгийн газрын 2020 оны 151-р тогоол);
• 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зохих журмын дагуу олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа. (Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмсэн).
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Үнэ бүхий зүйл дурсгах;
• Монгол Улсын цол хүртээх, төрийн дээд одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх;
• Засгийн газар болон бусад төрийн байгууллагын шагналд тодорхойлох;
• Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох;
• Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;
• Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
• Гүйцэтгэж байгаа албан үүргийн шинж байдлаас хамааран зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах төрийн тээврийн хэрэгслийн зардлын зохих хэсгийг нөхөн авах;
• Албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулах;
• Орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх;
• Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;
• Төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах;
• Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцаж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэх;
• Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;
• Хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Албан томилолтын зардлыг;
• Албан ажлын хэрэгцээнд хувийн унаа хэрэглэсэн тохиолдолд батлагдсан нормативын дагуу гарсан зардлыг;
• Гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор ажиллахаар томилогдсон албан хаагчид тээврийн хэрэгсэл, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст тээврийн хэрэгсэл, ачаа тээшийн зардлыг;
• Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
• Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөгжлийн бэрхшээлтэй болж, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлын тодорхой хэсгийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу санхүүжүүлэх, зөрүүг улсын төсвөөс нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
• Ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох;
• Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;
• Хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.
Хүснэгт 11. Засгийн Газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмын хураангуй
Албан томилолтоор ажиллах үеийн нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
Албан хэрэгцээнд хувийн автомашин хэрэглэсний нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
Гадаад улс болон өөр орон нутагт ажиллахаар томилогдсон төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
Эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
Замын зардлыг нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
Эмчилгээний зардлыг нөхөх төлбөр: Хугацаа хамаарахгүй
• Төрийн албан хаагчийг зохих журмын дагуу албаны унаагаар хангана.
• Нийтийн тээврийн унааны 50 хувийг байгууллагаас нь нөхөн олгоно.
• Өвлийн улирлын түлшний зардлын зохих хэсгийг нөхөн олгож болно.
• Өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно.
• Төрийн жинхэнэ албан хаагч чөлөөлөгдөхөд албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг олгож болно. /ТАХууль 46.1/
• Төрийн албан хаагчийг эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлийн дагуу 180 хүртэл хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу суралцахад түүний эрхэлж байгаа албан тушаалын цалинг олгоно.
• Төрийн хамаарал бүхий хөрөнгөөр сургалтад хамрагдсан төрийн албан хаагч 2.5 жилээс доошгүй хугацаагаар төрийн алба хаах үүрэг хүлээнэ.
Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хүрээнд зохицуулах ба Засгийн газрын тогтоолоор нарийвчилан тогтооно.
Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж, урамшуулна:
Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөрийг олгоно:
Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно.
Унааны зардал;
Байрны зардал;
Хоолны зардал.
Тухайн чиглэлд үйлчлэх нисэх онгоц, галт тэрэг, автомашин, автобусны үнийн тарифаар, байр, хоолны баталсан тарифыг баримтлан тус тус тооцно.
Төрийн албан хаагч өөрөө хүсвэл албан ажлын хэрэгцээнд хувийн автомашин хэрэглэж болно.
Албан ажлын хэрэгцээнд хувийн автомашин хэрэглэсэн тохиолдолд шаардагдах шатахуун, эсхүл уг шатахууны үнийг эрх бүхий байгууллагаас баталсан тарифын дагуу тооцно.
Тээшний зардлыг нэг хүнд 80 хүртэл килограмм ачаагаар тооцно.
Хоол, унаа, ачаа тээшний зардал, түүний гэр бүлийн гишүүдэд унаа, ачаа тээшний зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно. зардлыг томилогдсон газарт шаардлагатай ачааг тээвэрлэх тарифаар тус тус бодож олгоно.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн нийт хугацаанд нөхөн олгоно.
Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосон цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг нийт хугацаанд нөхөн олгоно. нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ба протез, ортопедийн эдэлгээний хугацаа дууссан бол 2 дахь удаад протез, ортопедийн үнийн 50 хувийг нийгмийн даатгалын байгууллагаас, үлдэх 50 хувийг улсын төсвөөс тус тус нөхөн төлнө.
Хоёр жилд нэг удаа олгоно.
Ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр (нөхөр)-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг, сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөн автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцно.
60-аас доошгүй хувийг төр хариуцна.
Гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ.