МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагчийн амралтын цаг хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа иргэдтэй адил байна.
• Дараалсан ажлын хоёр өдөр хоорондын тасралтгүй амралт;
• Долоо хоног бүрийн амралт;
• Нийтээр амрах баярын өдөр;
• Ээлжийн амралт.
Долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт нийтээр амарна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амарна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Өвчин, хүнд гарз хохирол, гэр бүлийн тэмдэглэлт үйл явдал зэрэг ажилтан болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал тохиолдоход харъяалагдах байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан зохицуулалтыг удирдлага болгон чөлөө олгоно.
Нярай хүүхэд үрчлэн авах, хүүхэд асрах, хүүхэд хөхүүлэх тохиолдолд Хөдөлмөрийн хуульд заасан зохицуулалтын дагуу чөлөө олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга байх зарчмыг баримтална.
Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.
Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлалын дагуу үнэлнэ.
Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ.
Албан хаагч ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч шагнаж урамшуулалд хамрагдах, нэмэгдэл урамшуулал авах, гадаад дотоод сургалтанд хамрагдах, албан тушаал ахих боломжийг эдэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг тусгана.
Албан хаагчийн гүйцэтгэлийг үнэлэх нарийвчилсан харилцааг зохицуулсан аргачлалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга батлах бөгөөд төрийн албан хаагчид энэхүү журам, аргачлалыг гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үнэлүүлэх харилцаанд мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчид жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид мөнгөн урамшуулал олгож болно.
Албан хаагчийн ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байх ба албан хаагч өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан хаагчид түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгоно.
Ажил мэргэжлийн онцлогыг харгалзан нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн албан хаагчийн харьяалагдах төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтод үр дүнг хангахад шууд чиглэгдсэн байна.
Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна.
Албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно. Албан тушаалын тодорхойлолт нь төрийн албан хаагч тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хариуцах үндэслэл болно.
Дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
«гүйцэтгэлийн төлөвлөгөө» гэж энэ журамд заасны дагуу баталгаажуулсан, албан хаагчаас нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;
«гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ» гэж албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, байгууллага, нэгжийн зорилго, зорилтын хүрээнд түүний эрхлэх ажил үүрэг, хийж гүйцэтгэх арга хэмжээг;
«шалгуур үзүүлэлт» гэж албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд биелсэн эсэхийг хэмжихээр заасан тоон болон чанарын үзүүлэлтийг;
«хүрэх түвшин» гэж албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаа дуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;
«цахим систем» гэж албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулах, гүйцэтгэлийн үнэлгээг бүртгэх нэгдсэн цахим системийг.
Албан хаагч төлөвлөгөөг Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, загварын дагуу боловсруулж, тухайн жилийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор цахим системд илгээнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүрэгт босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн төлөвлөгөөг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын саналыг үндэслэн өөрийн харьяалах төсвийн шууд захирагч хянан тухайн жилийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим системд баталгаажуулна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Албан хаагчийг илүү цагаар ажиллуулж болно:
• Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх;
• Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;
• Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
• Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх.
Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцох ба жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй албан хаагч өөрөө зөвшөөрөөгүй бол шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.
Төрийн албан хаагчийн цалинд нэмэгдэл хөлс хамаарна. Нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Төрийн албан хаагчийг илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр, ёслолын өдрөөр болон шөнийн цагаар ажиллуулах тохиолдолд нэмэгдэл цалин хөлс олгоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагчид дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:
• Гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
• Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
• Байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;
• Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах.
Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн өдрөөс хойш нэг жилийн дотор ёс зүйн зөрчил гаргаагүй бол түүнийг ёс зүйн шийтгэлгүйд тооцно.
Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр тухайн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол түүнд албан ёсоор мэдэгдсэнээр хариуцлагыг сайн дураараа хүлээх боломж олгоно.
Төрийн албан хаагч дараах хэлбэрээр ёс зүйн хариуцлагыг сайн дураараа хүлээж болно:
• Хамт олноос, гомдол, мэдээлэл гаргагчаас, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйх;
• Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээрээ албан тушаалаас чөлөөлөгдөх.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
• Сануулах;
• Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах;
• Төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах;
• Хуульд заасан бусад.
Сахилгын шйитгэлийг заавал дэс дарааллан хэрэглэх шаардлагагүй.
Албан тушаал бууруулах.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Ажлын цаг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.