МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагч Та Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг нийтийн албан тушаалд шинээр томилогдсон болон шинэчлэн гаргах шаардлага үүссэн, хөрөнгө орлогын мэдүүлэгт их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд гаргана.
Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж, холбогдох хуульд заасан байгууллага, албан тушаалтанд өгнө.
Мэдүүлэг гаргагч нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд, албан тушаалын тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт өөрчлөлт орсоны улмаас шилжин, сэлгэн, түр орлон гүйцэтгэгч, туршилтын хугацаагаар томилогдож байгаа этгээд meduuleg.iaac.mn цахим хуудсанд хандан гаргана.
Байгууллагын томилох эрх бүхий удирдах албан тушаалтнаас ХАСУМ-ийг холбогдох материал /ТАХ-ийн анкет, батлагдсан ажлын байрны тодорхойлолт/-ын хамт албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлаар дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн байгууллагын удирдлага буюу томилох эрх бүхий албан тушаалтан нь хуульд нийцүүлэн томилгоо хийнэ.
Мэдүүлэг гаргагч нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
• Монгол хэлний зөв бичих дүрэм, стандартад заасан шаардлагын дагуу хөтлөх;
• Хугацаанд нь шийдвэрлэх, тайлагнах;
• Өөрийн зохион бүрдүүлж, шийдвэрлэгдсэн баримт бичигт стандартад заасны дагуу “боловсруулсан, хянасан” тэмдэглэлийг хийж, албан хэрэг бүрдүүлэх;
• Баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй нөхцөлд хадгалах;
• Өөрт хамаарах баримт бичгийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, төрийн болон албаны нууцыг хадгалах;
• Баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлж, албан хэрэг бүрдүүлэн байгууллагын архивд шилжүүлэхэд бэлтгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.
Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулагдаж батлагдсан төрийн албаны стандартыг төрийн албан хаагч үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллана.
Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд Архив, бичиг хэрэг хөтлөлтийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-г баримтлана.
Анхаарах зүйлс:
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох зүйл:
Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;
Албаны эрх мэдлээ хэтрүүлэх;
Хуульд нийцээгүй шийдвэр гаргах;
Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;
Улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох;
Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглах;
Ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
Албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүй үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.5, 4.1.6-д заасан хэлбэрээр иргэнийг ялгаварлан гадуурхах;
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;
Төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараах;
Төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;
Хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэр гарсан тохиолдолд албан тушаал, ажлын байр, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхөөс татгалзах;
Нийтийн сонсголыг зохион байгуулах болон сонсголд оролцох журмыг зөрчих;
Хууль тогтоомжид заасан бусад.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
☑ Албан тушаалын тодорхойлолт;
☑ Төрийн албан хаагчийн анкет /Анкетын асуулт бүрийг бүрэн хариулж бичнэ. Байгууллага, албан тушаалын нэрийг товчлохгүй, дэлгэрэнгүйгээр нь бичих бөгөөд анкетын эцэст түүнд орсон мэдээлэл үнэн зөв болохыг баталж, гарын үсгээ зурж, огноог бичсэн байна/;
☑ Хувь хүний намтар;
☑ Бүтээлийн жагсаалт;
☑ Ажил байдлын тодорхойлолт;
☑ Төрийн жинхэнэ албанд орсон тухай нотлох баримт бичиг /Төрийн албаны шалгалтад орж тэнцсэнг нотлох баримт бичиг, “Төрийн албан хаагчийн тангараг”-ийн хуудас;
☑ Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээний хуулбар;
☑ Хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Нийгмийн даатгалын лавлагааны хуулбар;
• Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (1990.06.03-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй);
• Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас;
• Хуульд заасан журмын дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн талаарх Авлигатай тэмцэх газрын дүгнэлт;
• Тооцооны (тойрох) хуудас;
• Төрийн албанд орох, шилжих, дэвших, суралцах, нийгмийн баталгааг хангуулах, албанаас чөлөөлөгдөх болон халагдсан зэрэг асуудлаар төрийн албан хаагчаас гаргасан санал, өргөдөл, хүсэлт, тайлбар;
• Цээж зураг (4х6 см) /Төрийн албан хаагчийн анкетад нааснаас гадна 4Х6 хэмжээтэй 2 хувь цээж зургийг хувийн хэрэгт хадгална.
• Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг илтгэх хуудас
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн болон албаны нууц, түүнийг хамгаалах тухай хуулиас:
Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
“Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Төрийн болон албаны нууц тээгч” гэж төрийн болон албаны нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;
“Мэдээллийг нууцлах” гэж төрийн болон албаны нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, эсхүл тараахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;
“Нууцын зэрэглэл” гэж төрийн болон албаны нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;
“Төрийн болон албаны нууцтай танилцах эрх” гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хэлнэ.
Нууцын зэрэглэл
Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараах зэрэглэлтэй байна:
Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.
Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл
Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.
Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.
Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, түүний эрхэлсэн албан тушаал, ажлын үр дүнтэй холбогдсон мэдээллийг агуулна.
Төрийн албан хаагчид хувийн хэргийг төрийн албаны хүний нөөцийн цахим систем дээр мэдээлэл нягтлах, шинэчлэх хүсэлт гаргах хэлбэрээр хөтөлнө.
Хувийн хэрэгт бүрдүүлсэн мэдээлэл нь төрийн албан хаагчийг албан тушаалд томилох, шатлан дэвшүүлэх, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар эрх бүхий этгээд шийдвэр гаргахад тулгуурлах үндэслэл, эх сурвалж болно.
Албан хаагч нь хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны зөвшөөрлийг үндэслэн өөрийн хувийн хэрэгтэй танилцаж болно.
Хувийн хэрэг нь дараах үндсэн баримт бичгээс бүрдэнэ: