МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагч нь төрийн албанд орохдоо өргөсөн тангараа биелүүлж, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлж, гүйцэтгэхдээ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан үр дүнг хангахад чиглүүлнэ.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан цэгцэлж, нэгдсэн зорилгод чиглүүлэн, бодлого төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулан хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг батлан мөрдөж байна.
Байгууллагын болон төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүх шатанд уялдуулж, улсын хөгжлийн зорилго, зорилтод үр дүнг хангахад бүрэн чиглүүлнэ.
Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон үнэлгээ нь үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын хүрээнд тодорхойлогдоно.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтийг урт, дунд, богино хугацаагаар боловсруулж, төлөвлөнө:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны бодлого /30 жил/
Хөгжлийн зорилтот хөтөлбөр /10 жил/
Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, үндэсний түвшин/
Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /5 жил, орон нутгийн түвшин/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, үндэсний түвшин/
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /4 жил, орон нутгийн түвшин/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /4жил/
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр /Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн хавсралт баримт бичиг/
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Орон нутгийн төсөв /1 жил/
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Үр дүнд суурилсан төсөвлөлт нь санхүүгийн болон санхүүгийн бус нөөцийн хуваарилалт, түүнээс хүлээгдэж буй үр дүнгийн хоорондын хамаарал дээр үндэслэн нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, үр дүнтэй зарцуулалтад анхаарал хандуулж, бүх нөөцийг босоо болон хөндлөн чиглэлд хамтрагч талуудын оролцоог бүрэн хангасан байдлаар нэгтгэн төсөвлөх үйл явц юм.
Үр дүнд суурилсан төсвийг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь хөтөлбөрт суурилсан төсөвлөлт бөгөөд хөгжлийн бодлогыг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. “Хөтөлбөр” гэдэг нь тодорхой нэг үр дүнд хүрэх эсвэл тодорхой зорилтот бүлгийн асуудлыг шийдэхээр тодорхой агуулга, зорилгод чиглэн нэгтгэгдсэн “гарц-үйл ажиллагаа-арга хэмжээ”-ний багц юм.
“Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон, “Аймаг, нийслэл хотын жилийн хөгжлийн төлөвлөгөө” -нд тусгагдсан хөтөлбөрийн үр дүн болон хөтөлбөрийн гарц нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг боловсруулах үндсэн суурь нь болох Төсвийн тухай хуулийн дагуу хавсралтаар батлагдана.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх журмын дагуу зохицуулна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад оршино.
«хяналт-шинжилгээ» гэж байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын зорилго, зорилт, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн дагуу хянах, мэдээлэх тасралтгүй үйл ажиллагааг;
«үнэлгээ» гэж байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичгийн зорилго, зорилтын хэрэгжилтийг төлөвлөсөн зорилтот түвшинд хүрсэн эсэхэд дүн шинжилгээ хийж өгсөн үнэлэлтийг;
«үр дүнд суурилсан явцын үнэлгээ» гэж хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг;
«үр дүнд суурилсан эцсийн үнэлгээ» гэж бодлогын баримт бичиг хэрэгжиж дууссаны дараа хэрэгжилтийг үнэлж, үр дүн, үр ашиг, үр нөлөөг тодорхойлон цаашид тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эсхүл зогсоох талаар дүгнэлт, зөвлөмж гаргах үйл ажиллагааг.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага нь хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээ, боловсон хүчний удирдлагын төлөвлөгөөг хооронд нь системчлэн уялдуулан, бүх шатанд стратегийн гүйцэтгэлийн удирдлагыг бий болгож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмждэг удирдлагын болон төлөвлөлтийн цогц тогтолцоо юм.
Хөгжлийн нэгдсэн төлөвлөлт. Хөгжлийн бодлого төлөвлөлтийг босоо болон хөндлөн чиглэлд системтэйгээр нэгтгэсэн, үр дүн, нөлөөлөл дээр төвлөрнө.
Үр дүнд суурилсан төсөвлөлт. Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийг бодитой болгон хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хуваарилах төсөв, санхүүгийн удирдлагын системийг ашиглана.
Боловсон хүчний гүйцэтгэлийн систем. Ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг бодит үр дүнгийн гүйцэтгэлтэй системтэйгээр уялдуулна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ. Үр дүнгийн гүйцэтгэлийн хэрэгжилтэд бүх шатанд системтэйгээр мониторинг хийж, алдааг засах, суралцах эргэх холбоо бүхий процессоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Удирдлагын мэдээллийн систем. Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад нэгдсэн цахим системийг ашиглана.