МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Үр дүнд суурилсан төсөвлөлт нь санхүүгийн болон санхүүгийн бус нөөцийн хуваарилалт, түүнээс хүлээгдэж буй үр дүнгийн хоорондын хамаарал дээр үндэслэн нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай, үр дүнтэй зарцуулалтад анхаарал хандуулж, бүх нөөцийг босоо болон хөндлөн чиглэлд хамтрагч талуудын оролцоог бүрэн хангасан байдлаар нэгтгэн төсөвлөх үйл явц юм.
Үр дүнд суурилсан төсвийг хэрэгжүүлэх суурь нөхцөл нь хөтөлбөрт суурилсан төсөвлөлт бөгөөд хөгжлийн бодлогыг хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлнэ. “Хөтөлбөр” гэдэг нь тодорхой нэг үр дүнд хүрэх эсвэл тодорхой зорилтот бүлгийн асуудлыг шийдэхээр тодорхой агуулга, зорилгод чиглэн нэгтгэгдсэн “гарц-үйл ажиллагаа-арга хэмжээ”-ний багц юм.
“Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон, “Аймаг, нийслэл хотын жилийн хөгжлийн төлөвлөгөө” -нд тусгагдсан хөтөлбөрийн үр дүн болон хөтөлбөрийн гарц нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг боловсруулах үндсэн суурь нь болох Төсвийн тухай хуулийн дагуу хавсралтаар батлагдана.